Энэхүү сургалт нь магистрийн түвшний оюутнуудад орчин үеийн байгалийн гамшгийн менежмент судлагаанд геомэдээллийн судалгаа арга, аргазүйн шат шатны үндсэн мэдлэг чадварыг онолын түвшинд эзэмшүүлэх агуулгын хүрээнд бэлтгэгдсэн. Агуулгын хүрээнд байгалийн гамшиг, түүний төрлүүд, геомэдээллийн үндсэн арга зүй болох зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, GPS-ийн ашиглалт хэрэглээ, байгалийн гамшигт үзэгдлүүдэд геомэдээллийн арга, арга зүйг хэрхэн ашиглах, тэдгээрийн орчин үеийн судалгааны жишээ баримтуудыг тайлбарлан таниулах, Дэлхийн болон бүс нутгийн хүрээний олон улсын томоохон байгууллагууд, тэдгээрийн зорилго, судалгааны үр дүн ач холбогдлууд гэх мэтчилэн өргөн хэмжээний агуулгатай болно. Тэдгээрийн судалгааны түвшинд хэрхэн зөв ашиглах чадварыг эзэмших нь энэхүү хичээлийн мөн чанар оршиж байгаа болно.