ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Литологи

2 кредит

Литологийн шинжлэх ухаан нь тунамал чулуулаг ба орчин үеийн тунамал хурдсын найрлага, бүтэц, үүсэх нөхцөл ба орчин, гарал үүсэл болон тэдгээрийн харилцан хамаарал зүй тогтолыг судална. Тунамал хурдас ба чулуулаг нь дэлхийн гадаргын дээд хэсэг болон литосферт явагдаж буй термодинамикийн үйл явц тэдгээртэй холбоотой үүсэж байгаа эрдэслэг болон органик гаралтай тодорхой зүй тогтол бүхий тодорхой нэгдэл буюу ассоциацын үр дүн юм. Ихэнх тунамал чулуулаг нь эртний настай чулуулгийн хэмхдэсийн хуримтлалаас үүсдэг бөгөөд орчин үед хуримтлагдаж байгаа эдгээр хэмхдэсийг тунамал хурдас гэж нэрлэнэ. Геологийн процесуудын нөлөөгөөр тунамал хурдсын анхдагч шинж чанар нь алдагдан шинээр тунамал чулуулгийг үүсгэдэг байна. Тунамал чулуулаг нь литосферийн 5% орчмыг эзэлдэг бөгөөд хуурай газрын 75% орчмыг хучиж тогтоно. Тунамал хучаасын зузаан эртний настай талстат суурийн хэмжээнд харьцангуй нимгэн буюу тэгээс хэдэн арван метрийн зузаантай байдаг бол атираат мужуудын хувьд 20-25 км хүртэл зузаантай байдаг. Тунамал чулуулаг нь ашигт малтмалын агуулагч болон барилга байгууламжийн суурь чулуулаг болохын хувьд практик ач холбогдол нь өндөр юм. Шинжлэх ухааны ач холбогдол нь дэлхийн геологийн хөгжлийн түүхийг сэргээн босгох болно. Литологийн үндсэн салбаруудад: -Седиментогенез ба литогенезийн онолууд, -Тунамал чулуулгийн петрограф, -Тунамал чулуулгийн судалгааны аргууд, -Литолог-фацийн ба литогенетикийн анализ, -Савын шинжилгээ зэрэг орно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух