Байгаль дээрх эрдсүүдийн структур, химийн холбооны төрлүүд, найрлага, гадаад хэлбэр дүрс, физик шинжүүдийг болон чулуулгийн шинж чанарыг судлана. Эрдсүүдийг таних, төстэй эрдсүүдээс ялгах аргууд, эрдсүүдийн нийлбэр болох чулуулгийн найрлага, хувирал, тэдгээртэй холбоотой ашигт малтмалын ордын тархалт, практик ач холбогдол зэргийг судлана.