Эрдсүүдийг ялгаж баяжуулах аргуудыг сонгож авахдаа хүдрийг бүрдүүлэгч элементүүдийн физик-химийн үндсэн шинжүүдийг нарийвчлан үзэх шаардлагатай байдаг. Эрдэс баяжуулах аргуудаас эрдсийг гар аргаар ялгах, соронзон баяжуулалт, гравитацийн баяжуулалт эрдсийн цахилгаан баяжуулалт, радиометрийн баяжуулалтын аргууд, флотацлан баяжуулан ялгах технологиуд, үнэт болон өнгөт металлын шүлтгүйжүүлэх технологиуд, алтны хүдрийн амальгамжуулалт ба цианжуулалтын тухай судлана.