Дэлхийн царцдасын геологийн тогтоцыг судлах болон ашигт малтмалын ордын хайгуулын зорилгоор байгалийн ба үүсмэл цахилгаан соронзон орныг судлана. Геофизикийн цахилгаан хайгуулын, хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудыг авч үзнэ. Геологийн зүсэлтэд хамрагдаж байгаа чулуулгууд цахилгаан шинж чанараар харилцан адилгүй байдгаас улбаалан тухайн орчныг цахилгаан соронзон орон нь тодорхойлж байдаг. Тухайн газар нутгийн цахилгаан соронзон орныг нь хэмжин судалснаар геологийн, хүдрийн, геологи структурын асуудлуудыг шийдвэрлэнэ.