Банк санхүү (хөрөнгийн бирж, төв/арилжааны банк, тэдгээрийн үйл ажиллагаа), олон улсын худалдаа (худалдах, худалдан авах гэрээ, бусад бичиг баримт орчуулах, боловсруулах) хамтран ажиллах гэрээ, бичиг баримт түүний орчуулга (загвар, үг хэллэг), гаалийн бүрдүүлэлт, шаардагдах бичиг баримт, тэдгээрийн орчуулга (экспорт-импорт), бизнесийн ёс зүй (олон улсын түвшинд хэрэглэгддэг бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, холбогдох материалын орчуулга), бизнесийн урилга, харилцан айлчлал, бусад сэдвээр албан бичиг орчуулах, боловсруулах, даатгал (даатгалын үйл ажиллагааг тусгасан материал, гэрээ, бусад бичиг баримт орчуулах, боловсруулах), маркетинг, аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бүрдүүлэх материал, аяллын хөтөлбөр, боловсролын бодлого, хөрөнгө оруулалт гэх мэт. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Агуулгын дагуу энэ хичээлийг үзэж судалснаар олон улсын зах зээл, бизнесийн талбарт хэрэглэгдэж буй орчин үеийн чиг хандлага, бизнесийн ёс зүй, хэм хэмжээтэй танилцах, банк- санхүү, олон улсын худалдаа, экспорт, импортын бичиг баримт орчуулах, боловсруулах дадал эзэмших. Эдийн засгийн чухал салбар болох бизнес, ажил хэргийн утга агуулга бүхий бичвэрийг эх хэлнээ, эх хэлнээс герман хэлнээ зөв буулгах чадвар эзэмшүүлэх. Үнэлгээ: О1-30 оноо Хичээлийн ирц О2-25 оноо Гэрийн даалгавар, хичээлд оролцсон идэвх, төсөл, сэдэвт ажлын үнэлгээ, явцын шалгалт О3- 45 оноо Шалгалтын үнэлгээ Ашиглах ном, сурах бичиг: Үндсэн: Briefe gut und richtig schreiben, Duden, Ratgeber fuer richtiges und modernes Schreiben, 4., ueberarbeitete und erweiterte Auflage, Mannheim, 2006; Орчуулгын онол, дадлагын үндэс, Р.Гүрбазар, УБ, 1996 Нэмэлт: Тэнхим болон ГЭСА-ны номын фондод буй толь бичиг, цахим сурвалж зэрэг