Монгол, Герман орны тухай, тэдний гадаад харилцаа, гадаад бодлого, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагаа, олон улсын байдал, глобалчлал, макро эдийн засаг, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, уул уурхай, байгал орчин, экологи, хөдөө аж ахуйн салбар, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спорт, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, соёл, урлаг, аялал жуулчлал гэх мэт сэдвийн агуулгыг хамарна. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Хэвлэл, нийтлэл, мэдээлэлийн бичвэрийн төрөл, тэдгээрийн зориулалт, нөлөөлөл, төрөл жанруудын хэлний болон бусад онцлогийн талаарх мэдлэг, тэдгээр төрлийн бичвэрийг дүйцэл ханган орчуулах чадвар, дадал эзэмшинэ. Орчуулгын материалд утгын болон найруулгын алдааны редакци хийх чадвар, мэдээллийн орчуулгад утгазүйн хэсэгт хуваан орчуулах чадвар эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30оноо- 10-12 бичвэр бие даан орчуулах О3-40оноо- Орчуулгын чадвар дадлыг бичгийн орчуулгын шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: 1. Kautz, Ulrich, Handbuch der Didaktik des Uebersetzens und Dolmetschens, GI, 2.Auflahe, Muenchen, Iudicum, 2002 2. Tatsachen ueber Deutschland, Herausgegeben von Societaets-Verlag, Frankfurt am Main, in Zusammenarbeit mit dem Auswaertigen Amt, Berlin 3. Haensch, Guenter, Deutsche Texte zum Uebersetzen, ausgewaehlt von Guenter Haensch, Max Hueber Verlag, 1974