Палеонтологийн техник боловсруулалтын онцлогуудтай танилцуулж шлифийн болон микрофауны лабораторид тодорхой цагаар ажиллуулахаас гадна сээр нуруутны техник боловсруулалт, олдвороос фотозураг авах талаар мэдлэг олгоно. Эртний амьтад дээр биометрийн аргыг яаж хэрэглэх мөн амьтан ургамлын харилцан холбоог тэдгээрийн анатоми морфологийн ижил төст болон ялгагдах шинж тэмдгүүдийг харьцуулах маягаар тогтоох кладистик аргуудыг палеозойн амьтад дээр хэрэглэх боломжийг харуулна. Техник боловсруулалтын сүүлийн шат гэж ойлгож болох фототаблиц бэлтгэх, компьютерийн зургийн программуудыг ашиглах талаар зөвлөлгөө өгнө.