Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. Эртний ургамал судлал нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 1. Доод ургамал судлал: ерөнхий тодорхойлолт, хурдас чулуулагт хадгалагдах ба тэдгээрийн ангилал зүйг судлах. Усан ургамлын талаарх ерөнхий ойлголт, ангилалзүйн зарчим, тэдгээрийн олон төрөлт байдлыг судлах, Үүнд ; - улаан, диатом, алтлаг, хүрэн, ногоон, хаарын замаг болон динофлагеллятуудын талаарх ерөнхий ойлголт, анатомын бүтэц, бүрэлдэхүүн, хадгалалт, геологийн тархалт, давхаргазүйн ба судлахын ач холбогдол, бусад судалгаатай уялдан холбогдох нь . 2. Дээд ургамал судлал: судлах зүйл нь Доод ургамлынхтай ижил. Хөгжлийн дараа дараагийн үе шатуудад бий болсон олон бүлэг төрлийг судлахад хичээлийн агуулга оршино. - Дэд бүлэг: үр-тоост ургамлууд: хөвд ургамал, проптеридофитууд, птеридофитууд, шивлийнхэн, үе иштэнүүд, ойм хэлбэртнүүдийг судлах. - Дэд бүлэг: үрт ургамлуудад хамаарагдах пинофитууд буюу ил /нүцгэн/ үртэн ургамлууд – гинкгүүд, цикадууд, пинопсидууд, магнолиофитууд далд /бүрхүүл/ үртэн ургамлууд – хоёр ялтаст /двудольные/, нэг ялтаст /однодольные/. 3. Ургамлын хөгжлийг геологийн үе шатуудтай уялдуулан судлах, тэдгээр нь чулуулгийн үүсэлд оролцох нь. 4. Эртний ургамлын мужлал буюу Палеофлорийн бүсчлэлийн тухай ойлголт, ангилалын зарчим, тэдгээрийг тодорхойлдог тэргүүлэх ургамлыг судлах. 5. Эрт цагийн ургамал нь зарим ашигт малтмалыг үүсгэгч болохыг судлах зэрэг нь Палеоботаникийн хичээлийн гол агуулга юм.