XIII-XIV зууны Монголын түүхийн сурвалж бичиг, судалгааны бүтээлүүдэд хийх анализ, Нэгдсэн Монгол улс байгуулагдахын өмнөх ханлиг, аймгууд, тэдгээрийн нийгэм-эдийн засгийн байгуулал. Ханлиг Монгол Улсыг байгуулсан нь. Их Монгол Улсын төр нийгмийн байгуулал. Засгийн эрхийн төлөө Хубилай, Аригбөхийн тэмцэл, Монголын нийслэлийг Бээжин рүү шилжүүлэн нүүлгэсэн нь. Хубилай Юань гүрнийг байгуулсан нь. Хайду, Наян нарын бослого. Юаний үеийн Монгол орон: Засаг засаглал, хууль цааз, гадаад харилцаа. Юаний үеийн Монголын аж ахуй, нийгмийн байгуулал, алба гувчуур, ард түмний амьдрал, тэмцэл. Хятадад өрнөсөн бослого тэмцэл. Юань гүрэн мөхсөн нь. Юаны үеийн соёл, шашин, зан заншил. Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь. Цагаадайн улс. Хүлэгүгийн улс, Алтан Ордны улс. Дэлхийн түүхэнд Монгол гүрний үлдээсэн өв, түүхэн сургамж. Хамаг Монголын ханлиг сэргэсэн нь. Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан нь. Монголын нэгдсэн төрийн зохион байгуулалт. Киргиз, Уйгар дагаар орсон нь. Чингис хааны цэрэг дайны бодлого, үйл ажиллагаа. Алтан улсын эсрэг дайтсан нь. Дорнод Туркестанд хийсэн аян дайн. Дундат Азид Монгол цэргийн хийсэн аян, байлдан дагуулалт. Тангадын эсрэг дайнд монголчууд ялсан нь. Их эзэн Чингис хаан насан өөд болсон нь. Монгол улсын болон Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг. Өгөөдэй их хаан ширээнд өргөмжлөгдсөн нь. Дотоод нийгэм-эдийн засгийн бодлого. Алтан улсыг мөхөөсөн нь. Солонгост хийсэн аян дайн. Өмнөт сүн улсын эсрэг хийсэн аян дайн. Төвд орон монголчуудын эрхшээлд орсон нь. Арменийг дагуулсан нь. Орос оронд Батын цэрэг довтолсон нь. Европын гүн рүү хийсэн аян дайн. Өгөөдэй хааны гадаад цэрэг дайны бодлого, үйл ажиллагаанд хийх анализ. XIII зууны дөч, тавиад оны Монгол орон. Гүег хаан ширээнд суусан нь, түүнийг гадаад, дотоод бодлого. Мөнхийн хаанчлалын жилүүд. 1206-1260 оны Монголын аж ахуй, эдийн засаг. Феодалын харилцаа төлөвшсөн нь. Феодалын рент. Анги давхраа, хүмүүсийн аж байдал. Их Монгол улсын үеийн соёл, шашин, зан заншил.