Монголын түүхийн судлагааны харьцангуй бага судлагдсан, олон асуудлыг шинээр авч үзвэл болох тулгамдсан томоохон үе бол Чин улсын үеийн түүхийн асуудал билээ. Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, эзэнт гүрний хараанд орсон, харийн эзэн эрхийн дор 200 гаруй жил оршин тогтносон үеийн түүх нь монголчуудын хувьд түүхэн сургамжийн ач холбогдолтой билээ. Тухайн үеийн түүхийн судлагааг өмнө үзэж байсан онол, арга зүйн хандлагаас өөрөөр шинэлэг байдлаар судлан шинжилж, шинээр олдсон архивын болон эх сурвалжийн хэрэглэгдэхүүн, шинэ үзэл баримтлалд ихэвчлэн тулгуурлаж судлах шаардлагын дагуу сургалт явуулж байна. Ялангуяа өрнөдийн болон Азийн түүхийн судлагааны шинэ хандлага, шинэ бүтээлүүдийг аль болох өргөн хүрээнд ашиглахыг зорьж практик судлагааг хийж өөрийн орны архивын эх хэрэглэгдэхүүн, судлагаанд тулгуурлан судлаж байгаа болно. Чин улсын үеийн Монголын түүхийн баримт, эх хэрэглэгдэхүүнийг судлан үзэж, XVII-XIX зууны монголын нийгмийн байгуулал, улс төрийн харилцаа, эдийн засаг, аж ахуйн тогтолцоо, монгол дахь худалдаа, сүм хийдийн асуудлыг цогц байдлаар үзэж, шинэ хандлага арга зүйг эзэмшүүлэх явдал юм.