Монгол угсаатан, үндэстэн бүрэлдсэн түүхэн үйл явцын талаар цогц мэдлэгийг эзэмшиж; угсаатан, үндэстэн судлалын болон нүүдэлчдийн түүх, нийгмийн байгууллыг тайлбарладаг уламжлалт болон орчин үеийн онолын чиг хандлагуудтай танилцсанаар Монголчуудын адилсал, угсаатны ухамсрын мөн чанарыг ойлгож, ард түмэн өөрийгөө хэрхэн ухамсарладаг, хэрхэн "хардаг"-ийг танин мэдсэнээр үндэстэн угсаатны асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, шүүмжлэлт байр сууринаас хандах чадварыг эзэмшинэ.