XIX, XX зууны Монгол орны улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, Манж чин улсын шинэ засгийн байдал, Манж чин улсын шинэ засгийн бодлого, түүний мөн чанар, түүнийг эсэргүүцсэн Монгол ноёд, язгууртны эсэргүүцэл, Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний өрнөлт, Хаант Оросоос тусламж гуйх төлөөлөгч явсан, түүний үр дүн, 1911 оны үндэсний хувьсгалын үйл явц, Монгол улсын тусгаар тогтнолын сэргэлт, үндэсний хувьсгалд VIII Богд Жибзундамба, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Хайсан, Түшээ гүн Чагдаржав нарын гүйцэтгэсэн үүрэг, Шашин, төрийг хосолосон хэмжээгүй эрхт хаант засаг, түүнээс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл, мухардал, 1915 оны Орос, Хятад, Монгол улсын гэрээ, Монгол улс Хятадын эзэн харъяаны автономит болсон, улс төрийн шинэтгэл-Улсын дээд, доод хурал, эдийн засгийн шинэтгэлийн эхэн, соёл, боловсролд гарсан ахиц, 1919 онд Монголын автономитыг сайн дураар устгаж, хятадын цэргийн эрхтний харгис дэглэм тогтсон, нармай Монголын үзэл зэргийг асуудал дэвшүүлэх аргаар тайлбарлана. Түүнчлэн Монгол дахь үндэсний ухамсрын сэргэлт, Монголд улс төрийн нам байгуулагдаж, 1921 оны хувьсгалыг хэрхэн манлайлсан, тус хувьсгалын үндэсний ардчилсан шинж чанар, хувьсгалт ардчилсан өөрчлөлтүүд, үндэсний ардчилсан үзэлтнүүд, социалист чиг баримжаа баримтлагчдын зөрөлдөөн, Коминтерний Монгол дахь үйл ажиллагаа, Коминтернээс Монголд зөвлөлт маягийн социализм байгуулах туршилт, зүүний балмад үйл ажиллагаа, монголын нийгмийн хямрал, бослого хөдөлгөөн, Шинэ эргэлтийн бодлого, шинэ хандлага, улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний уршигт үр дагавар 1930-оны Монгол улсын гадаад орчин зэргийг нуттай баримттайгаар заах болно.