Өрнө дахины орнуудын түүхэн хөгжлийн нэгэн онцлог бөгөөд нэн баялаг үе болох Шинэ үе буюу Нидерландын хөрөнгөтний хувьсгалаар эхэлж XX зууны эхэнд дэлхий ертөнцийг шинэ дайны ирмэгт хүргэсэн тэрхүү түүхэн үе хүртэлх цаг үеийн түүхэн үйл ядлуудыг гол зангилаа асуудлуудыг нээн гаргаж өгөх замаар хичээлийн агуулгыг иж бүрэн гаргана. Шинэ үе гэдэг бол капиталист хөгжлийн түүхэн замналын эхний гараа бөгөөд чухам энэ үед өнөөгийн соёлт хийгээд аж үйлдвэржсэн нийгмийн эхлэл тавигдаж улмаар хэрхэн ХХ зуун хүртэл хөгжсөн түүхийн талаар цогц мэдлэг олгоход хичээлийн агуулга чиглэнэ.