ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Дорно дахины шинэ түүх

3 кредит

Энэ хичээлээр хүн төрөлхтний түүхийн шинэ үе дэх дорно дахины ард түмнүүдийн амьдрал, тэмцэл, тэдний туршлага сургамжийг өнөө үеийн бодит хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулан судлаж, ялангуяа дэлхийн II дайнаас хойшхи болон орчин үеийн асуудалд илүү түлхүү анхаарал хандах болно. XX зууны сүүлийн хагасаас шинээр аж үйлдвэржсэн орнууд үүсэж, дэлхий дахины хөгжилтөнд тэдний гүйцэтгэх үүрэг улам өсөн нэмэгдсэн юм. Өнөөгийн дэлхий дахинд Япон болон БНСУ, БНХАУ-ын хөгжлийн туршлага, сургамж ихээхэн анхаарал татаж байна. Мөн арабын ертөнц, Ойрхи дорнодын асуудал улам нарийн ээдрээтэй болж, шийдвэрлэх арга замыг их эрэлхийлж байгаа билээ. XX зууны дунд үе хүртэл өрнөдийн колоничлолд байсан Африк тивийн улс орнууд хөгжлийн хувьд ихээхэн хоцрогдож, зөрчил бэрхшээлтэй асуудлууд үлэмж тулгарсан юм. Энэ учраас " Африк зам"-ын тухай их ярьж байна. Африк зам бол хоцрогдлын зам билээ. Энэ бүх асуудлыг уг хичээл дээр тодорхой хэлэлцэн, эрдэмтэд судлаачдын санал дүгнэлтийг харьцуулж шалтгаан, шинж чанарыг гаргах, ойрын ирээдүйн төлөв байдлын талаар товч авч үзэх болно. Энэ хичээлийн агуулгат шууд хамаарах нэлээд сонирхолтой, урьд өмнө улс төр, үзэл суртлын улмаас түүхэн үнэний зарчмыг гажуудуулж ирсэн асуудлууд, тухайлбал Солонгосын дайн, Араб- Израилийн дайнууд, Хятадын "соёлын хувьсгал" зэрэг үзэл сурталжсан үнэлэлт дүгнэлт бүхий асуудлыг онцгой анхаарч, засаж залруулах шаардлагатай. Энэ хичээлийн төгсгөлд, Ази Африкт өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн тухайд тодорхой өгүүлэх болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ