ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Түүхийн судалгааны арга зүй

3 кредит

“Түүхийн судалгааны арга зүй” хичээлийн судлах зүйл, зорилт. Түүхийн судалгааны арга зүйн 3 үндсэн чиглэл: позитивизм, амьдралын философи, неокантын онол. Түүхийн судалгаан дахь танин мэдэхүйн орчин үеийн үзэл баримтлалууд. Түүхийн шинжлэх ухааны судлах зүйлийн агуулга өргөжиж байгаа нь. Шинжлэх ухааныг ангилах нь. Нийгэм-хүмүүнлэгийн ухааны системд түүхийн эзлэх байр суурь. Түүхийн шинжлэх ухааны танин мэдэхүйн онцлогууд. Түүх нийгмийн үүргүүд: 1. Түүхийн сургамжийг нийгмийн ой тойнд дамжуулан хадгалах үүрэг. 2. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үүрэг. 3. Хүмүүжлийн үүрэг. 4. Улс төр, үзэл суртлын үүрэг Түүхийн эх сурвалж, түүний төрлүүд, эх сурвалжтай ажиллах үйл явц, үе шатууд. Түүхийн факт, түүнийг шилэн сонгох нь. Түүхийн танин мэдэхүйн туршлагын болон онолын түвшин (Факт цуглуулах, модельчлох, интерпретаци хийх, тодорхойлон бичихүй ба тайлбарлал) Шинжлэх ухааны ерөнхий категоруудыг түүхд хэрэглэх нь. Түүхийн категорууд: түүхэн альтернатив, түүхийн утга учир, менталитет, нийгэм эдийн засгийн формаци, бүх дэлхийн түүх, соёлын плюрализм, соёл иргэншил. Түүхийн судалгааны зарчмууд: 1. Түүхэн үүднээс хандах зарчим (историзм) 2. Бодитой байх зарчим. (объективность) 3. Түүхэн дэх үнэлэмжийн хандлага (Ценностный подход в истории) Түүх судлалын шинэ урсгалууд: Мета түүх, Герменевтика, исихотүүх, глобаль түүх, гео түүх, түүхийг үзэх стерео үзэл. Түүхийн судалгаанд хэрэглэгддэг шинжлэх ухааны ерөнхий аргууд: 1. Нийтлэг арга хэрэгслүүд (дүгнэлт, анализ, синтез, хийсвэрчлэл, харьцуулал, модельчлал, индукци, дедукци) 2. Эмпирик 3. Онолын судалгааны аргууд (идеализм, формачлал, сэтгэлгээгээр турших, тогтолцоогоор хандах, хийсвэрлэлээс тодорхойд, тодорхойгоос хийсвэрлэлд шилжих, түүхэн ба логик арга) Түүхийн шинжлэх ухааны уламжлалт тусгай аргууд: а. Түүх гарвалын арга. б. Ангич, намчаар хандах арга в. Түүхэн харьцууллын арга. г. Түүхэн типологийн арга д. Түүхэн системийн арга е. Ретроспектив арга Нийгэм, сэтгэл зүйн аргууд. Писхоанализийн арга. Тоон аргууд: квантатив түүх, математик, статистик арга, Түүхийн мэдээлэл зүй. Мэдээллийн онол, Судалгааны аргудыг хослон хэрэглэхийн ач холбогдол.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух