Чингис болон түүний замгамжлагчдаас гадагш хийсэн аян дайны шалтаг юунд байв. Орос орныг хэрхэн олон жил хараандаа байлгаж, алба татвар аван оршин тогтнож байсан Алтан ордны улсын түүхэн хөгжлийг тал бүрээс нь иж бүрэн гаргаж өгөхөд тус хичээлийн агуулга чиглэнэ. Мөн эл улсын түүх судлалаар хийгдсэн ажлууд хийгээд Монголчуудын ноёрхлыг Оросын түүх билэгт хэрхэн үзсээр ирсэн хийгээд өдгөө энэ талаар Оросын эрх баригчид ямар суурийг баримтлан түүх бичлэгтээ өөрчлөлт хийх гэж байгаа асуудал тус хичээлийн агуулгад мөн багтаж байна. Хичээлийн явцад семинарын хичээлээр оюутнууд бие даан бүтээлч эрэл хайгуул хийх, эргэцүүлэн бодох замаар түүхэн үнэнийг сэргээн тогтоох оролдлогыг хийнэ. Мөн түүхэн эх сурвалжууд болон түүхэн газрын зураг дээр ажиллуулах замаар бүтээлч идэвхийг нь өрнүүлнэ.