ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Түүхийн хавсрага ухаан

3 кредит

Түүхийн хавсрага ухаануудын тухай тодорхой ойлголт өгнө. Үүний хүрээнд Он тоолол судлал (хронология); хуанлийн одон орны үндэс, хуанли үүсч хөгжиж ирсэн түүх, цаг хугацааны нэгж, билгийн Монгол цаг тоолол, Монгол төрийн он тоолол; түүхэн хэмжил зүй (историческая метрология) үндсэн нэгжийн үүсэл, олон улсын нэгжийн СИ систем, монголын уламжлалт хэмжээс, Англи, Сакс уламжлалт хэмжээс, Славян уламжлалт хэмжээс, Дорно дахины уламжлалт хэмжээс, Славян уламжлалт хэмжээс, Хятадаас Монголд орж ирсэн хэмжээсийн нэгжүүд; зоос судлал (нумизматика); одон, медаль судлал (фалеристика) медаль, медалион, монгол одон; Дорно болон Өрнийн эрт дундад үеийн мөнгө, монгол зоос мөнгөн тэмдэгт; сүлдэр судлал (геральдика), монголын туг, сүлд судлалын түүх эмблематика; тамга судлал (сфрагистика) эртний тамга тэмдгийн зүйлс, Монгол овгийн тамга, эртний бичээс судлал (эпиграфика); гарал угсаа, удам судлал(генеология); түүхэн нэр судлал(топонимика); албан бичиг болон албан хэрэг хөтлөлт(дипломатика) зэрэг түүхийн шинжлэх ухааны туслах салбар ухаануудын үүсэл хөгжил, тухайн ухаан Монгол улсад хэрхэн хөгжиж байгаа талаар цогц мэдлэг олгохын зэрэгцээгээр эдгээр эх сурвалжуудыг ашиглан судалгаа шинжилгээний ажил хийх сонирхол төрүүлж, судалгааны ажлын анхан шатны мэдлэг олгоход хичээлийн агуулга чиглэгдэнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух