Хүн төрлөхтний түүхэнд түүхэн газарзүйн тухай ойлголт хэдийнээс үүсэж бий болсон, газарзүйн их нээлтийн дараа дэлхийн улс орнууд бүс нутагтаа хэрхэн өөрчлөгдөж, одоогийн улс төрийн газрын зураг бүрэлдэн тогтсон түүхэн зайлшгүй нөхцөл байдлыг тодруулах, монгол орны байгаль, цаг уур уламжлалт аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийн онцлог, улс төрийн байгууллын түүхэн уламжлал нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхдагч хуваарийг бий болгоход нөлөөлөх чухал хүчин зүйл болсон, цаашдаа засаг захиргаа нутаг дэвсгарийн хуваарьт гарсан өөрчлөлтүүд, хил хязгаар, дотоод зохион байгуулалтын онцлог тэдгээрийн түүхэн уламжлалыг газарзүйн шинжлэх ухааны зурагзүйн хөгжил, түүхэн газар усны нэр хэрхэн өөрчлөгдөж газрын зураг архивын баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн түүхэн баримтууд, археологийн олдвор, холбогдох эд өлгийн зүйлс, түүхэн сурвалж бичиг, газрын зураг, архивын баримт зэрэг судалгааны материалд тулгуурлан заах юм.