Сурвалж гэж юу вэ? Сурвалж судлалын зорилго-судлахын учир холбогдол: үндсэн ойголт. Сурвалжийн ерөнхий ангилал, тэдгээрийг дотор нь төрөлжүүлэх (1. Бичмэл сурвалж: сэдэв буюу агуулгаар: хугацаагаар: сууриар нь: цаасан, бөс даавуу, илэг, хатуу суурьтай, ауди, видео, кино уран сайхны, баримтат, баримтат уран сайхны гэх мэт, фото, хар зураг, техник технологийн зураг, схем, диаграмм. 2. Аман сурвалж: домог яриа, фольклор, домог, үлгэр, ардын дуу, оньсого, таавар, дурдаттгал, дурсамж, эртний дунд үеийн хожуу үеийн, 3. Эд өлгийн: археологийн, чулуун, металл багаж зэвсэг, булш бунхан, петроглиф, Үйлдсэн аргаар нь: бичмэл, эх хуулбар, дармал, хэвлэмэл (бар, орчин үеийн) судар, манускрипт, эдлэл, чимэглэл, тахилга шүтлэгийн зүйлс буюу хатуу эдлэл дээрх бичээс (эпиграф) гэх мэт) Үнэлэмжээр нь: үнэт (уникальный), ердийн (ординарный), хугацаагаар нь: нэн эртний, эртний, дундад зуун (V-XVII зуун) Түүнээс хойш үеийн гэх мэт. Энэхүү хичээлийн гол агуулга нь дорх зүйлд чиглэгдэнэ. Үүнд: хүн төрөлхтний улирсан түүхийн үр дүн, туршлагыг хадгалж тээгч нь бүх төрлийн сурвалж байдаг. Иймээс шинжлэх ухааны арга зүйн болон түүхийн ухааны нэгэн чухал салбар бол сурвалж судлал юм. Энэ хувьдаа сурвалж судлал бол түүхийн ухааны салбар байхын сацуу нийгмийн ухааны судалгааны арга болж байдаг хосолмол шинжтэй. Гэхдээ сурвалж судлалын ухаан, сурвалж судлалын арга хоёр бол ижил бус ондоо зүйл. Сурвалж судлалыг шинжилгээнд хэрэглэдэг арга зүйг түүхийн судалгааны арга зүй хичээл дээр үздэг бол сурвалж судлал хэмээх түүхийн салбар ухааны тухай мэдлэгийг сурвалж судлал хичээлээр олгоно. Шинжлэх ухааны судалгаанд баримтыг буюу сурвалжийн үүргийг хэтрүүлэх нь объектив байр сууринаас хандах зарчимд сөрөг нөлөөтэй. Судалгааг зөвхөн баримт сурвалжид тулгуурлавал өөрөөр хэлбэл баримтыг хэлхэн цувуулж ИНДУКЦИ хийх нь шинжлэх ухааны судалгаа бус, хүүрнэл яриа болдог. Харин сурвалжид тулгуурлаж эхлээд үйл явдлын энгийн үндэслэлүүдийг тодорхойлж түүндээ тулгуурлан уг үйл явц хэрхэн гүнзгийрснийг мэдэж чадвал бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Ер нь аль нэгэн сэдэв буюу асуудлыг судлахад зайлшгүй харгалзах гурван төрлийн сурвалж байх ёстой. Үүнд: 1-рт. Нотлох баримт, 2-рт үгүйсгэх буюу сөрөг баримт, 3-рт Үзэгдэл үйл явцын өөрчлөлт хувислыг илэрхийлсэн баримт байна. Үүнийг тодруулж хэлбэл судлах гэж буй үзэгдэл, үйл явдлын үүсэл, эхлэл, гарааг тодруулж баримт, өрнөл хөгжил бадрал буюу үргэлжилсэн байдлыг харуулах эцсийн үр дүн буюу төгсгөлийн эргэлзээгүй нотлохуйц баримт гэж гурав хуваана. Үүнээс гадна тухайн үйл явдал үзэгдэл хэзээ (хугацаа), хаана (орон байршил) хэн (эзэн)-ий сэдэл санаачлагаар үүссэнийг тодруулах баримт заавал байх ёстой. Нийгмийн шинжлэх ухааны бараг бүх салбарын судалгаа зөвхөн баримтад тулгуурлах нь мэдээж обловч баримтыг хэт шүтэх, эсвэл баримтыг үл хэрэгсэн зөвхөн хийсвэрлэн сэтгэж бясалгах нь давамгайлан бодит үнэнийг хэзээ ч бүрэн гүйцэд таньж мэдэх боломж хязгаарлагдаж бодитой буюу үнэнд ойртон дүгнэлт хийж чадахгүй. Иймээс ч Бекон: сурвалжийг хэт шүтдэг судлаач бол шоргоолжтой адил, бүх зүйлийг зөвхөн сэтгэж ухаарах аргаар үнэнд хүрнэ гэвэл аалзтай адил мэт. Харин энэ хоёрын аль алиныг эн тэнцүү хэрэглэх нь шинжээчийн хамгийн оновчтой арга бөгөөд зөгий мэт ямагт эерэг үр дүнд хүрдэг гэж бичсэн байдаг. Иймээс түүхийн тусгай ухаан болдог сурвалж судлалын талаар зохих мэдлэг эзэмших нь ирээдүйн түүхчид ус агаар лугаа нэгэн адил билээ гэдгийг нотлож мэдүүлэхэд энэ хичээлийн гол агуулга чиглэнэ. Түүхийн судалгаанд сурвалж баримт ямар үүрэгтэйг ойлгохын сацуу сурвалжийг судалгаанд ашиглахын тулд зайлшгүй эзэмшвэл зохих зүйл юу юу байдгийг ойлгуулна. Сурвалжийн нэг тал төрөл бол бичмэл сурвалж юм. Гэвч баримт бүхэн заавал үнэнийг тусгаж чаддаггүй. Зориуд санаатайгаар үйлдсэн хуурамч сурвалж гэж байна. Үүний сацуу үйл явдлын тухай ташаа ойлгож ухаарснаа тэр чигээр нь үлдээсэн сурвалж байгаа. Мөн анхдагч бус хоёрдогч, гуравдагч эзний үлдээсэн баримтаар эндүүрсэн зүйл олон байдаг. Ялангуя аливаа дуртгал (бичмэл, хэвлэмэл, ауди, видео)-д санаатай санамс