Түүхэн хүн ам зүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, гол төлөөлөгчид, тэдгээрийн үзэл санаа. Хүн, түүний мөн чанар. Хүний хөгжил түүний шалгуур. Хүний хөгжил бол нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч мөн. -Түүхэн хүн ам зүйн судалгааны аргууд: Хүн ам зүйн анализ, хүн ам зүйн таблиц, статистик, математик, загварчлал, харьцуулалтын аргууд. -Хүн амын нөхөн үйлдвэрлэл: төрөлт нас баралт, дундаж наслалт. Гэр бүлийн үүсэл хөгжил, түүний нийгмийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг. -Хүн амын төрөлх бүтэц: нас, хүйсний бүтэц, үеийнхэн. ХАЗ зохистой бүтцийн тухай ойлголт. Хүн амын төрөлх бүтцэд нөлөөлдөг хүчин зүйлүүд. -Хүн амын үүсмэл бүтэц: Нийгмийн давхраажил, ажил мэргэжлээс хамаарах бүтэц. Хүмүүсийн нийтлэгийн түүхэн хэлбэрүүд-овог аймаг, угсаатан, үндэстэн: нутаг дэвсгэрийн бүтэц: хөгжилт, хотын хүн ам. -Дэлхийн хүн амын өсөлт өөрчлөлт. Хүн ам зүйн “тэсрэлт” Нийгмийн хөгжилд ХАЗ үзүүлэх нөлөө, ХАЗ ба соёл иргэншил. Эртний, уламжлалт, орчин үеийн нийгмийн ХАЗ хөгжлийн гол хандлага, зүй тогтол, онцлог. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хүн ам зүй. Байгаль-экологийн асуудал. -Хүн ам зүйд нөлөөлөх нийгмийн зарим хүчин зүйл: Миграци, дайн. Дэлхийн болон Монголын түүхэн дэх томоохон миграциуд, тэдгээрийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг. Дайн ба хүн ам зүйн -Нүүдлийн иргэншил ба хүн ам зүй, нүүдэлчдийн хүн ам зүйн онцлог, нүүдэлчдийн сэтгэлгээ. -Монголын хүн амын түүх, Монголчуудын хүн амын тоо, хүн амын тоог тогтооход баримталж буй арга зүй. -Нүүдэлчдийн овог, түүний онцлог. Өнөөгийн овог тогтооход баримтлах зарчим. -Орчин үеийн Монголын хүн ам зүйн асуудал, цаашдын төлөв. Хүн ам зүйн бодлого, төлөвлөлт. Монголын төрөөс хүн ам зүйн талаар баримтлах үзэл баримтлал. Хүн ам зүйн хүчин зүйлүүд эдийн засгийн хөгжилд, эдийн засгийн хүчин зүйлүүд хүн ам зүйд нөлөөлөх нь. Эдийн засгийн хүн ам зүйн асуудлууд. Өнөөгийн монголын эдийн засгийн хөгжил ба хүн ам зүй, эерэг, сөрөг хандлага.