ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Түүхийн зангилаа асуудлууд

3 кредит

Сургалтын арга зүй: Тиймээс уг курс хичээл урьдчилан сонгосон хэд хэдэн сэдвийн дагуу судлаачдын илтгэлийг цуврал хэлбэрээр сонсох, харилцан ярилцах, мэтгэлцэх журмаар зохион байгуулагдана. Курс хичээлд хэлэлцэгдэх асуудлуудыг урьдчилан сонгосон нэг сэдвийн дагуу судлаачид монголын эрт, эдүгээгийн нийгэм, түүх, соёлын сонгосон асуудлуудын талаар илтгэл хэлэлцүүлэх бөгөөд илтгэлүүд тухайн судлаачийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурласан байна. Илтгэл тавих, асуулт хариулт, мэтгэлцээний нийт үргэлжцлэх хугацаа хичээлийн цагтай дүйнэ. Илтгэл ярилцлага нь оюутанд онолын ерөнхий мэдлэг олгох, түүхэн гол үйл явдал, асуудал, сэдвүүдийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг ойлгуулахад үндсэндээ чиглэнэ. Иймд оюутан бүр лекцэнд авч үзэх түүхэн цаг үе, дэвшүүлж хэлэлцэх асуудлуудын талаар багшийн зааж өгсөн уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байна. Судаачдын тавьсан илтгэл, ярилцлага бүр тэнхимийн сургалт, судалгааны мэдээллийн баазад системтэй хадгалагдах бөгөөд энэхүү баримтжуулан хадгалах ажлыг оюутнууд зохион байгуулагч багш нартай хамт гүйцэтгэх бөгөөд энэ ажлын цаг семинарын дүнгээр тооцогдох болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ