Орон нутаг судлал, түүний судлах зүйл, ач холбогдол. Орон нутаг судлал-шинжлэх ухаан болох нь. Орон нутаг судлалын ангилал, салбар ухаанууд. Монгол орны байгаль, газар орон, ус цаг уурын дурсгалууд, тэдгээрийн онцлог. Байгаль хамгаалал, байгаль орчныг судлах аргачлал. Монгол улсын аймаг, сумдыг байгалийн бүс бүслүүрээр хувааж тодорхойлох нь. Орон нутгийн хүн ам, угсаатны бүрдэл, эдийн засгийн амьдралын зангилаа асуудлууд. Тодорхой аймаг, сумдын жишээн дээр эдгээр асуудлуудыг задлан шинжлэх нь. Экскурс хийх аргачлал, түүнд тавигдах шаардлагууд.Монголын орон нутаг дахь түүх соёлын дурсгалууд, тэдгээрийн судлагдсан байдал. Түүхэн орон нутаг судлалыг хөгжүүлэх нь, түүний ач холбогдол. Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах тухай хууль хэрэгжилт, сэргээн засварлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох асуудал. Орон нутаг дахь ардын мэдлэг ухааны өв уламжлал, тодорхой жишээ баримтууд. Ардын мэдлэг ухааны өв сангаас сурвалжлах, сурталчлах, ашиглах арга зүйн асуудал. Орон нутаг судлалын музей кабинетийг шинээр байгуулах болон шинэчлэн засварлах арга зүй. Орон нутгийг судлах музей кабинетийг ашиглах, сургалт сурталчилгаа явуулах нь. Сонирхогчийн болон сургуулийн орон нутаг судлалыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх бодит шаардлага, арга боломж. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодит байдал, орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, төрийн бодлого, хэрэгжүүлэх арга зам. Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэх нь. Орон нутаг судлалын ном бүтээл, гарын авлага, хэрэглэгдэхүүн, багаж, тоног төхөөрөмж, газрын зураг, техник хэрэгсэл, гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд, тэдгээрийн онол арга зүйн үндэс, ач холбогдол. Орон нутаг судлагчдыг бэлтгэх нь. ЕБС-дээр орон нутаг судлалын дугуйлан ажиллуулах арга зүйн асуудал, орон нутагт хээрийн судалгаа хийх, баримт материалуудыг ангилж цэгцлэх, судалгаа, сургалтанд ашиглах нь. Орон нутаг судлалаар багш, оюутнууд бие даан ажиллах үндсэн чиглэл, арга зүйн үндэс. Орон нутгийн бодит амьдрал, тулгамдсан асуудлаар арга замыг тодорхойлох нь. Орон нутаг судлалаар гарсан ном бүтээлүүдийн жагсаалт гаргаж, уншиж судлан, асуудалд шүүмжлэлтэй хандахын үүрэг роль, ач холбогдол. Орон нутаг судлал бусад шинжлэх ухаантай холбогдох нь. Суурь болон хавсрага ухааны судалгааны ололтыг орон нутаг судлалд ашиглахын ач холбогдол.