Намтар судлал хичээлийн зорилго, судлахын учир холбогдол , Үндсэн ойлголт, Намтрын төрөл, ангилал. (1. Ерөнхий буюу түгээмэл намтар, 2. Түүхчилсэн намтар, 3. Лавлагаа намтар, 4. Уран сайхны намтар, 5. Дурсамж намтар, 6. Өөрөө бичсэн намтар, 7. Хуурамч намтар) Намтар судлалын үндсэн арга. Намтар судлалын үндсэн арга.(контент анализ, компаративизм, историзм) Намтар судлалын бүтээлд зайлшгүй туссан байх ёстой зүйл. Төрсөн он, хот, газар нутаг, суралцсан сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажил, үзэл баримлал, улс төрийн чиг хандлага, байгууллага, хамт олон, бүс нутаг, тив дэлхийд хэрхэн үнэлэгдэхүйц байр суурьтай байсан, үйл ажиллагааны хувьд бусдаас ялгагдах онцлог, эерэг сөрөг тал, энэ хичээлээр зохих мэдлэг олж авахын тулд намтар судлалаар нэг бүтээл туурвихдаа юу юуг зайлшгүй анхаарах вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай. Үүнд: Намтар судлалын үндсэн хэрэглэхүүн Сурвалж: 1. Өөрийнх нь үйлдсэн эд өлөг, урлагийн бүтээл бичиг баримт, (захидал, цахилгаан, дурдтгал, тайлан, илтгэл, танилцуулга, тэмдэглэл, өгүүлэл, товхимол, нэг сэдэвт зохиол, шүүмж, өргөдөл, хүсэлт, тодорхойлолт, анкет буюу биеийн байцаалт, хувийн хэрэг, хэрэв шүүхээр ял шийтгүүлж байсан бол хавтаст хэрэг, үйлдсэн гэмт хэргийн агуулга гэх мэт) ауди, видео, фото, слайд, баримтат кино, тухайн хүний тухай бусад хүмүүс буюу түүний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллаж байсан танилууд, сэтгүүлч, зохиолч, судлаачдын бичсэн бүх төрлийн нийтлэл болон гар бичмэл, бусад сурвалж, намтар судлалаар гүйцэтгэсэн судалгааны бүтэц: удиртгал, эхлэл, явц буюу өрнөл, төгсгөл буюу дүгнэлт, биохроника, ном зүй (фото, компакт диск хавсаргаж болно) Намтар судлалын аливаа бүтээл (өгүүлэл, тэмдэглэл, товхимол, нэг сэдэвт зохиол) нь тухайн хүний намтар үйл ажиллагаа, үзэл баримтлалд шууд ба дам холбогдох бүх төрлийн сурвалж (эд өлөг, бичмэл, аман)-ийг бүрэн олж нягт хянуур судалж аль нэг тийш нь хэлтийлгэхгүйгээр голч байдлаар буюу зөвхөн тухайн хүний тухай үнэн зөв бичих үндсэн шаардлагад нийцэж байна. Тиймээс намтрын эзэнтэй холбоотой ямар нэгэн сэдэв асуудлаас зориуд зайлсхийх буюу тойрч өнгөрөх эрх намтар судлаач (биограф)-д байхгүй.