Антропологийн судлалд улс төрийн судлал эрчимтэй хөгжиж манай бүс нутгийн улс төрийн судалгаа ч онцгой байр суурь эзэлхүйц хэмжээнд хүрсэн. Монгол ба дотоод азийг судалдаг антропологичдын судалгаанууд дотроос улс төрийн асуудлыг судалсан нь бусад олон сэдвүүдээс хүрээ хэмжээ, чанарын хувьд харьцангуй илүү байдаг нь энэ бүс нутгийн түүхэнд улс төрийн олон янзын үйл ажиллагаа идвэхитэй явагдаж сонирхол татахуйц судлагдахуунтай нийгэм, соёл болсон явдал юм. Монгол ба дотоод азийн улс төрийг бүр эртний түүхэн сурвалжаас эхлүүлэн судалсан бөгөөд үүнд их монгол улсын улс төрийн зохион байгуулалт, байлдан дагууллыг судалсан ажил чухал байрыг эзэлдэг. Түүнчлэн монголын үндсэрхэг үзэл, ураг төрөл дээр суурилсан зохион байгуулалт, эцэгчлэл, шаталсан захиргаа, хүч болон эрх мэдлийн онцгой хэлбэрүүд гэхчилэн олон сэдвийг дурдаж болно. Үүнд сүүлийн үед дэлгэрч байгаа Америкийн К.Аттвүүд, Британы К.Хамфрей, Д.Снеет зэрэг олон нэртэй эрдэмтдийн судалгааг танилцуулах болно.