ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Дэлхий дахины түүхийн зангилаа асуудлууд

3 кредит

Түүхийн шинжлэх ухааны судлах зүйл. Түүхийн танин мэдэхүйн үүргүүд. Түүхийн судлагааны онол-арга зүй ба Дэлхийн түүхийг судлах арга зүйн асуудлууд. Түүхэн эх сурвалжийг судлах арга зүйн зарчмууд. Түүхийн шинжлэх ухааны хөгжлийн үе шатууд. Хүн төрөлхтний түүхийг үечлэх нь. Үе тус бүрийн зангилаа асуудлуудыг дараахи төлөвлөгөөний дагуу авч үзнэ. Хичээлийн төлөвлөгөө: Лекц: • Анхны хүй нэгдлийн байгуулал: Түүний үечлэлийн асуудал. Хүний үүслийн асуудал. Хүний нийгмийн зохион байгуулалтын хэлбэрүүд. • Эртний Дорно дахины соёл иргэншлийн асуудлууд: эртний үе, цэцэглэн хөгжсөн үе, уналтын үе. Эртний дорно дахины соёлын өвийн асуудалд. • Эртний Грек, Ром: анхны БНЗ, ардчилалын үр хөврөл. Сонгодог соёлын хөгжилт. • Боолын нийгмийн эдийн засгийн үндэс суурь. Боолчлох ёс. • Хүн төрөлхтний хөгжлийн дундад үе: Эзэн харьяатын ёс, эдийн засгийн бус албадлага, нүүдлийн феодализм. • Дундат үеийг үечлэл асуудалд. • Дэлхийн шашинууд. Тэдний хязгааргүй ноёрхол. Шашны шинэтгэлийн төлөөх хөдөлгөөний мөн чанар. • Сэргэн мандалт • Газар зүйн их нээлтүүд ба түүнийн үр дагаварууд • Анхны их сургуулиуд, шинжлэх ухааны хөгжил. • Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн шинэ үе: хөрөнгөтний болон үндэсний эрх чөлөөний хувьсгалууд. Капиталист нийгмийн хөгжлийн үе шат-тэдгээрийн онцлог. • Техникийн анхдугаар хувьсгал, шинжлэх ухаан текникийн хоёрдугаар хувьсгал. Үр дагаварууд • Аж үйлдвэржсэн ниийгмийн соёр бүрэлдэн тогтосон нь. • Нэн шинэ түүхийн зангилаа асуудлууд. • Дэлхийн дайнууд хийгээд үр дагавар • Шинжлэх ухаан техникийн гуравдугаар хувьсгал • Орчин үеийн глобаль асуудлууд. Түүнийг шийдвэрлэх арга замууд Семинар, ярилцлага, мэтгэлцээн: • Хүний гарал үүслийн асуудал. Хувьслын онол. Идеализм. Шашны номнол. • Устаж үгүй болсон эртний иргэншлүүд. • Эртний төр улсуудын үүсэл, ард түмнүүдийн их нүүдэл. • Дундад зууны үеийн хүмүүсийн ёс зүй, ёс суртахуун. • Дэлхийн социалист системийн үүсэл, хөгжил, задрал • Түүхийн судалгааны дэг сургуулиудын үүсэл, хөгжил • Дэлхийн эдийн засгийн хямралууд. Түүнийг гэтлэн гарах арга замууд. • Өнөөгийн дэлхийн ертөнцийн хөгжлийн гурван төв. Хөгжлийн хандлага. • Дэлхийн хамтын нийгэмлэгүүд. Эвслүүд • Колоны системийн задрал, шинэ колоничлол. • Үндэстэн дамнасан порпорацууд. Бие даах ажлын сэдэв: • Тухайлсан орны түүхийн зангилаа асуудлаар • Орон нутаг, бүс нутаг, тивийг хамарсан глобаль асуудлуудаар • Шашин хоорондын мөргөлдөөн хийгээд газар нутгийн маргаантай асуудлуудаар • Түүхэн үечлэлийн асуудлаар • Түүх бичлэг, сурвалж судлалын асуудлуудаар • Олон улсын харилцааны түүхийн асуудлаар • Соёл судлалын асуудлаар

Энэ хичээлийн талаар AI-аас асуух