ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Соёл ба байлдан дагуулал

3 кредит

Монгол, Хамниган, Түрэг удмын угсаа нийтлэгүүдийн хоорондын хамаадал, Монгол угсаатан бүрэлдэн төлөвшсөн түүхэн үе шат. Монголчуудын эрхлэх аж ахуй, нүүдэл соёлын уламжлал нь байгаль цаг уурын онцлогтой нягт уялдаа бүхий болохыг тодруулна. Ястан, угсаатан, үндэстний тухай онолын үзэл баримтлал, Монгол угсаатны бүлгүүд түүний хандлага нь хөгжлийн дотоод зүй тогтлын дагуу ижилсэн нэгдэж угсаатны шинэ хэлбэр бүхий нийтлэг бүрэлдэн үүсэх чиглэлээр явагдаж байсан тухай болон Ойрад түмний угсаа-түүхэнд Зүүнгарын хаант улсын гүйцэтгэсэн үүрэг зэрэг нийгэм-улс төрийн нөлөө нөлөөллийг тодруулах болно. Угсаатны зүйн сэдвээр Монголын олон ястны нэр нэршил (мянгад, дөрвөд, халх, дарьганга, баяд) гэх мэт түүний утга агуулга, хэдий үеэс уламжлагдаж ирсэн тухайд дэлгэрэнгүй тайлбар өгөхийн зэрэгцээгээр тэдгээрийн түүхэн замнал, эд өглөг, оюуны соёлын нийтлэг, өвөрмөц онцлог болон уламжлал хувьсалын чиглэлд гол анхаарлаа хандуулах болно. Монгол улсын угсаатан ястнууд нь тус бүрдээ өөр өөрийн түүхэн замналыг туулж, түүхийн харилцан адилгүй цаг үед бүрэлдэн тогтож иргэншсэн үйл явц бол энэхүү хичээлийн гол агуулга болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух