Монгол нутагт хэрэглэх болон үйлдвэрлэх аж ахуй үүссэн үеэс уламжлан эртний ба дундад үе, шинэ хийгээд ойрхи түүхийн үе дэх аж ахуй, эдийн засгийн амьдрал, Нүүдлийн сонгодог мал аж ахуй, газар тариалангийн арга технологид гарсан өөрчлөлт, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн нөлөө түлхэц, эрдэмтэд судлаачдын санал дүгнэлт, Ардын урлал, гар үйлдвэрлэл, аж үйлдвэрийн үүсэл, хөгжилт, шинж чанар, өнгөрсөн үеийн туршлага сургамж, өнөөгийн нөхцөлд тэдгээрийг харгалзан үзэхийн ач холбогдол, Гадаад, дотоод худалдаа, алба татварын хөгжлийн түүхэн тойм, туршлага сургамж, ойрын ирээдүйн төлөв хандлагыг оновчтой тодорхойлох нь, Монгол улсын эдийн засгийн дэд бүтцийн өнгөрсөн үеийн болон өнөөг харьцуулан, ойрын ирээдүйн хандлагыг төсөөлөх асуудалд. Эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжиж байгаа нь, ололт, дутагдал, Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний түүх, өв уламжлал, орчин үеийн эдийн засгийн онол арга зүйн шинэ хандлага, хөгжил, загвар, эдийн засгийн түүхийг бусад шинжлэх ухаан, арга зүйтэй холбон судлах тухайд, Монголчууд хөрш гүрнүүдтэй эдийн засгийн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж ирсэн түүхэн уламжлалаас авах сургамж, өнөөгийн бодит байдал, ойрын ирээдүйн төлөв хандлага зэргийг онол арга зүйн өндөр түвшинд судлах болно.