6. Монголын улс төрийн түүх бол Монголын түүхийн салбар ухаан юм. Энэхүү салбар ухаанаар Монгол улс дахь төрийн бүлэглэлийн үүсэл хөгжил, төрийн түүхэн хэв маяг, хэлбэр, Монгол дахь улс төрийн бутралын мөн чанар, Манжийн эрхшээлийн үеийн монголын ард түмний тэмцэл, ХХ зууны эхээр гарсан хувьсгалуудын харилцан хамаарал, монголын нийгмийн улс төрийн тогтолцооны хөгжил, улс төрийн нам хөдөлгөөний үүсэл, хөгжил, 1921-1980-аад оны эцэс хүртэлх улс төрийн харилцааны хөгжил, 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн, түүний үр дүн, олон намын тогтолцоо зэргийг түүхэн баримт сэлт, түүхийн шинжлэх ухааны арга зүйн үүднээс тайлбарлаж болно.