Энэхүү хичээлээр ус судлалын шинжлэх ухааны тодорхойлолт, ус судлалын шинжлэх ухаан Дэлхийд болон Монголд үүсэж хөгжсөн түүх, гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээ, түүний хөгжил ач холбогдол, байгаль дахь усны эргэлт, ус судлалын шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглэх хүрээ, агаар мандал дахь усны эргэлт, хур тунадас, сав газрын дундаж тунадас тооцох арга, хур борооны эрчимшил, Усны ууршил ба нийлбэр ууршил, усны тэнцлийн тэгшитгэлийн ерөнхий хэлбэр, түүний бүрдэл, голын урсац, сүлжээ, урсацын горим, урсацын тодорхойлолтууд, голын болон сав газрын дүрс зүйн үзүүлэлт тодорхойлох, тэдгээрийн хороондын болон урсац, бусад хүчин зүйлстэй хэрхэн хамаарах, мөсний болон дулааны горим, нуурын гарал үүсэл, нуурын усны тэнцэл ба дүрс зүй, мөнх цас, мөсөн гол, ангилал, тэдгээрийн өөрчлөлт, Монгол орны гадаргын ус, усны тооллого, гадаргын ус болон гол мөрний урсацад уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөөлөл, Голын сав газрын нэгдсэн менежементийн зарим ерөнхий ойлголт зарчмыг үзэх болно.