ОюутанНэвтрэх

МУИС · МТЭС

Магадлалт системийн анализ

3 кредит

Энэхүү хичээлд дискрет, тасралтгүй тархалт, олон хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүн, тэдгээрийн дундаж, вариац, нөхцөлт магадлал, болон Байесын томьёо, хязгаарын теоремууд зэрэг магадлалын үндсэн элементүүд багтана. Цаашилбал, санамсаргүй хувьсагчийн функц, нөхцөлт математик дунджийг илүү гүнзгийрүүлэн авч үзэн, Байесын инференсийг дискрет, тасралтгүй, холимог хэлбэрээр (постриори тархалт, постриорийн магадлалын хамгийн их утга, шугаман болон ерөнхий квадратын хамгийн бага утга, Beta тархалт, шугаман хэвийн загварууд) авч үзнэ. Стохастик процессыг (цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй магадлалын загварууд) төлөөлөл болгон Бернулли, Пуассоны процесс, болон төгсгөлөг-төлөвт Марковын гинж зэргийг судлах юм. Тус хичээл нь магадлал, санамсаргүй процессыг ашигладаг бусад хичээлийг суралцах суурь үндсийг бэлтгэх юм. Хичээлийн цахим сургалтын материалыг дараах холбоосоор үзэх боломжтой. Холбоос: https://shorturl.at/atRU8

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ