Энэхүү хичээлээр өгөгдөл дээрх шинжилгээ хийх, өгөгдлийг ойлгомжтой харуулах үндсэн арга техникийг эзэмших, бодит жишээнүүд дээр шинжилгээ хийж өмнө нь үзсэн онолын мэдлэгүүдээ практик даалгавраар бататгах арга техникт суралцана. Үүнд: 1) Өгөгдлийг шинжлэх ба харуулахад шаардагдах суурь ойлголтуудыг авах (статистик болон магадлалын мэдлэг, ойлголт) ; 2) Python хэл, NumPy, Pandas, Matplotlib, D3js зэрэг сан ашиглан өгөгдөл дээр шинжилгээ хийх болон харуулах чадвар эзэмших.