Хичээлийн агуулга нь МХХТ-ийн хөгжлийн суурь ойлголтоос гадна хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээ, статистик тоо баримтад тулгуурласан, шинэлэг байдгаараа онцлог. Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага; МХХТ-ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал: дэлхийн орнуудын МХХТ-ийн хэрэглээ; Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал (харилцаа холбооны дэд бүтэц, интернэтийн хөгжил, үүрэн ба суурин холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг гэх мэт), МХХТ хөгжилд, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээ, салбарын мэдээлэлжүүлэлт (боловсрол, байгаль орчин, татвар, нийгмийн даатгал, гааль гэх мэт)