ОюутанНэвтрэх

МУИС · МТЭС

Системийн биологийн үндэс

3 кредит

Энэ хичээлээр сүүгээр бойжигчдын эсийн молекулын бүрдэл ба функцийг судалдаг. Системийн Биологи гэж юу болох тухай нарийвчилсан ойлголт өгнө. Эсэд явагдах процессуудад уураг, липид, ион гэх зэрэг олон төрлийн молекулуудын оролцоо, тэдгээр молекулын хоорондын харилцан үйлчлэл, тухайн системийн янз бүрийн түвшинд үүргээ гүйцэтгэх байдлыг судална. Мөн эс ба эс хооронд явагддаг сигнал дамжуулал, транскрипц, эсийн хөдөлгөөн, цахилгаан өдөөгдөлт зэрэг гол процессуудын тухай ойлголт эзэмшүүлнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух