Энэ хичээл дараах сэдвүүдийг хамарна: эм гэж юу вэ? эмийн дизайн ба хөгжүүлэлтийн үе шатууд, эмийн дизайн салбарын дэлхийн зах зээл, чиг хандлага, химийн болон биологийн өгөгдөл, молекулын 2D ба 3D ба тэдгээрийн форматууд, бүтцийн дүрслэл ба програмууд, уургийн бүтэц ба тэдгээрийн ангилал, атомууд хоорондын хүчнүүд, бай уургийг тодорхойлох, рецептор уураг ба эмийн дизайн салбар дахь тэдгээрийн чухал байдал, уургийн бүтцийн хомологи загварчлал, молекулын механик (молекулын динамикийн симуляци, ...), молекулын докинг, виртуал скрининг, фармакофор загварчлал, эмийн дизайн тооцооллын салбарт хийгдсэн ажлын зарим жишээ (ХДХ вирусын протеазе уургийн дарангуйлагч).