Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн өгөгдсөн тоон зураг юмуу видео камерийн оролтын фреймээс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь хиймэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Тоон зураг боловсруулалт хичээлийн явцад оюутнууд зураг боловсруулалтын процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, энгийн боловмруулалт болон төрөл бүрийн шүүлтүүр, зургаас гол объектыг ялгах зэрэг даалгаврыг энгийн алгоритмуудын түвшинд өөрсдөө лабораторийн хичээлээр хийж үзнэ.