Ассембли хэл нь комьютерийн програмын доод түвшний хэл юм. Ассембли хэлийг компьютерийн машин кодруу хөрвүүлэхэд хэрэглэдэг хэрэглээний програмыг ассемблер гэдэг. Уг нэршлийг ашиглан гол төлөв ассемблер хэл гэж нэрлэдэг. Ассемблер хэлний програм нь бусад хэлний програмыг бодвол хурдтай, хэмжээ багатай байдаг тул электрон төхөөрөмжийн удирдлагын програмыг уг хэлээр бичих шаардлагатай байдаг. Ассемблер хэлээр програмчилж сурснаар микропроцессорын систем, компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанарыг танин мэдэж, машины дотоод, гадаад төхөөрөмжийг системийн түвшинд програмчлах чадвартай болно. DOS, BIOS-ын функцүүдийг ассемблер хэлний програмд дуудаж хэрэглэх, ассемблер хэлний програмыг С/С++ хэлний програмтай холбох арга, TSR програм үүсгэх технологи зэргийг судална.