ОюутанНэвтрэх

МУИС · УТСОУХНУС

Дэлхийн тулгамдсан асуудлууд

3 кредит

Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, тоглогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй хувьсал, өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Уг хичээлээр олон улсын харилцааны хөгжил нь олон хүчин зүйлээс тухайлбал, даяаршил, түүний үйл явц, хамрах хүрээ, бусад салбаруудад үзүүлэх эерэг болон сөрөг нөлөө, олон улсын ба үндэсний аюулгүй байдал, цөмийн, биологийн зэвсэг, зэвсэглэлээр хөөцөлдөх, хорогдуулах тухай, дайн ба энхийн асуудал, олон улсын харилцааны бүрэн болон бүрэн бус эрхт субъект НҮБ, ЕХ, ШХАБ, ОУБ, ҮДК-ийн гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг тайлбарлахаас гадна хүний эрхийн асуудал, түүний үндсэн баримт бичгүүд, иргэний ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, олон нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудлууд, ядуурлын тухай ойлголт, терроризм, шашин шүтлэг, соёл иргэншлийн тухай ухагдахууны талаар өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг багтаан цoгц агуулгын хүрээнд олгоно. Дэлхийн асуудлууд өөрөө зөрчилтэй, ярвигтай, олон хувилбартай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн шашны болон нйигмийн нөлөө бүхий бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух