ОюутанНэвтрэх

МУИС · УТСОУХНУС

Монгол Улс ба хөрш орнуудын харилцаа

3 кредит

Монгол-Оросын харилцаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг олж авч, хамгаалан, нийгэм, улс төр, эдийн засгийг хөгжүүлэхэд маш ихээр нөлөөлж ирсэн. Мөн Азийн бүс нутагт энх тайвныг сахин хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Орос гүрэн хэрхэн хүчирхэгжиж, сульдаж, ялагдаж, ялж байсан нь Монгол Улсын хувь заяа, тусгаар тогтнолын асуудалд ямар нөлөө үзүүлж байсныг түүхэн баримт илтгэнэ. Өнөө үед ч Монгол Улс ОХУ-ын хувьд геополитикийн чухал түнш гэдэг нь батлагдсаар байна. Энэ бүхэн нь манай хоёр ард түмний үндэсний эрх ашиг нийцсэнээр Монгол Улсын тусгаар тогтнолд шийдвэрлэх нөлөө үзүүлсээр байх болно гэдгийг харуулсаар байна.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух