Дэлхийн эдийн засаг буюу глобал эдийн засаг нь дэлхийн бүх орнуудын эдийн засгууд буюу үндэстнүүдий эдийн засгуудад хамаардаг. Мөн дэлхийн эдийн засаг нь глобал нийгмийн эдийн засаг болон үндэсний эдийн засгуудаас бүрдэж, глобал шинж төрхтэй байдаг. Үүнийг янз бүрийн аргаар үнэлдэг. Жишээлбэл, үнэлгээнд ашиглаж байгаа загвараасаа хамааран тодорхой валютаар, жишээлбэл, доллараар юмуу еврогоор илэрхийлдэг. 2011 оны байдлаар ДНБ-ий хэмжээ нь 2 их наяд ам.доллар, 1,25 их наяд евро давсан томоохон эдийн засгуудад АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Нэгдсэн Вант Улс, Бразил болон Итали орж байв. Дэлхийн улс орнуудыг ангилах нь: Хөгжингүй орнуудын бүлэг. Хөгжиж буй орнуудын бүлэг. Шилжилтийн эдийн засагтай орнуудын бүлэг .