Өмнөд хөрш Хятад орны тухай шинжлэх ухаанд суурилсан мэдлэгтэй болох зорилго агуулна. Хятадын газарзүйн байршил, засаг захиргааны хуваарилалт, улс төрийн систем, төрийн удирдлагын системийн онцлог, хүн ам, үндэстний байдлын талаар ойлголттой болох. Түүхэн уламжлалд суурилсан хятадын орчин үеийн хөгжлийн онцлогийг судалгаанд үндэслэн тайлбарлах, хятадын хөгжлийн түлхүүр болох хятадын удирдагчдын хөгжлийн онолууд, тэдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлж ирсэн зорилго, зорилтыг үе шаттай, системтэй тайлбарлаж ойлгуулах. Дэлхийд тэргүүлэх байр эзлэх болж байгаа эдийн засгийн хөгжлийн онцлог, гол зарчмуудыг тайлбардах. Хятадын олон улсын төвшинд эзлэх байр суурь, гадаад бодлого, харилцаа, дипломат үйл ажиллагааг авч үзэх. Монгол-Хятадын харилцааны үйл явц, онцлог, хөгжил, тулгамдсан асуудлыг тайлбарлан таниулах.