Тухайн хичээлээр нийгмийн хамгааллын тогтолцооны чиг үүрэг, төрөл, нийгмийн хамгааллын олон улсын хэм нэмжээ, нийгмийн даатгалын эдийн засгийн агуулга, нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, түүний хүчин зүйлүүд, нийгмийн даатгалын шимтгэл ба санхгийн бүрдүүлэлт, хуваарилалт, менежментийн асуудлууд, тэтгэврийн даатгалын тогтолцооны загварууд, тэтгэврийн даатгалын хуваарилалтын ба хуримтлалын аргууд, тэтгэврийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тэтгэвэр тооцох аргууд, тэтгэврийн шинэчлэлийн асуудал, тэтгэмжийн даатгалын төрлүүд, тэтгэмж тооцох аргууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалын арга зүйн асуудлууд болон эрүүл мэндийн даатгал ба өвчлөлийн эрсдлийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлууд, эрүүл мэндийн даатгалын олон улсын туршлагыг судална.