Хууль зүйн мэргэжлийн /үйлдвэрлэлийн/ дадлага нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу үндсэн болон их дээдийн төгсөх ангийн оюутнууд 3, 4, 9 дүгээр улиралд заавал судлах ёстой 6 кредит бүхий танхимын гадуурх сургалт юм. Хууль зүйн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар Хууль зүйн сургуулийн Эрх зүй, Олон улсын эрх зүйн өдрийн 5-р анги 16 долоо хоног, Их дээдийн оройн анги 8 долоо хоног, Эчнээ анги 8 долоо хоногийн хугацаанд - Аж ахуй нэгж, байгууллага - Өмгөөллийн нөхөрлөл - Прокурорын байгууллага - Төр, захиргааны байгууллага - Шүүх /ЭХХША-ны чиглэлээр/ - Шүүх /ИХШХША-ны чиглэлээр/ - Шүүх /ЗХХША-ны чиглэлээр/ тус тус Хууль зүйн мэргэжлийн дадлагыг хийдэг.