Хичээлийн агуулга: Европын олон хэлний суурь хөтөлбөрийн анхан шатны түвшинд итали хэлээр эх бичвэр уншиж ойлгох, тухайн сэдвийн дагуу эх зохиох. Үгийн сангийн тухайд А1 буюу анхан шатны түвшний идэвхтэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэл зүйн хувьд нийлмэл өгүүлбэрийн бүтэц, цаглах, болзох, захирах хүсэх төлөвийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэрэглээ, төлөөний үг, дайвар үг үзэх. Сонсох-ярих чадварын тухайд харилцааны анхан шатны чадвар олгох.