Хувийн болон албан бичиг хөтлөх, захидал, албан бичиг хаяглах, зөв найруулан бичих, бичгийн харилцааны соёл эзэмших болно. Итали хэлний суурь мэдлэг, дадал дээр үндэслэн итали хэлээр зөв дэс дараалалтай, тодорхой, уялдаа холбоотой, ойлгомжтой бичих дадал олгоно. Бичих дадлын дасгалаар дамжуулж хэлний суурь мэдлэг, зөв бичихзүй, хэлзүй, өгүүлбэрзүйн мэдлэгийг бататгана. Зөв найруулан бичхийн зэрэгцээ өргөдөл, анкет, албан бичиг, ажлын зар, хувийн намтар, хувийн захианы бүтэц, хэвшсэн үг хэллэгүүдийг эзэмшинэ. Хавсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц ашиглан найруулан бичихэд шалтгаан үр дагавар, цаг хугацаа, орон зайн эсрэгцэл, нэмэлт, дүгнэлт заасан холбоос үгийг оновчтой сонгож сурах дасгал хийнэ.