Хэлмэрчийн ёсзүй, үүрэг, хариуцлагыг ойлгуулах. Аман орчуулга хийхэд шаардагдах хэлний мэдлэг, үгийн сaн судлалд холбогдох асуудлыг судлахын зэрэгцээ аман орчуулгын төрөл, тэдгээрийн ялгааг судлаж, хам цагийн орчуулга хийхэд анхаарах зүйлс, дагаж орчуулахад анхаарах зүйлс, хам цагийн орчуулга хийхэд орчуулагч, хэлмэрчийн ажлын арга барил, техниктэй танилцана. Орчуулга хийх явцад гарч болох зарим бэрхшээл, шийдэх арга зам, хэлмэрчлэх явцад анхаарвал зохих зүйлийн зэрэгцээ хэлмэрчийн ажил гүйцэтгэх явцад хэлмэрч, орчуулагчийн үүрэг, ёсзүй, протокол, харилцааны соёлтой холбоотой хэм хэмжээг судлана. Албан харилцаанд хэрэглэх хэвшсэн үг хэллэг сурна. Сонгосон сэдвүүдээр мэдээний бичлэг сонсож, орчуулах дадлага хийнэ.