Анх олсон суурь мэдлэгээ улам бататгаж, Япон хэлний боловсролын “JF Standard”-ийн B1-B2 түвшинд шинжлэх ухаан, түүх, анагаах ухаан зэрэг сэдвээр 1000-1500 үгтэй бичвэр, дунд хэмжээний үлгэр домог, өгүүллэг тууж зэргийг уншиж ойлгодог болно. Мөн тухайн сэдэвтэй холбоотой дасгал ажиллах, бичвэрийн гол агуулгыг товчлон бичих замаар үг хэллэгийг өөрийн болгон эзэмших, улмаар эзэмшсэн үг хэллэг, хэлзүйн дүрмийг ашиглан сэдэвтэй холбоотой мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ бусдад ярих, бусдын бичсэн, ярьсан зүйлийг унших, сонсох, өөрийн саналыг хэлэх зэргээр эзэмшсэн мэдлэгээ бүтээлчээр ашиглах хичээл болно.