Хичээл тус бүрийн эхэнд тогтсон сэдвийн дагуу бичил судалгаа, санал асуулга, ярилцлага хийж, үр дүнг нь нэгтгээд ангид тайлагнах бөгөөд асуулт хариулт гэсэн хэлбэрээр хичээлийг явуулна. Өөрийн хийсэн судалгааны үнэн бодитой эсэхэд дүн шинжилгээ хийж, бусдын өмнө хамгаалах, мэтгэлцэх зэргээр илтгэл тавих аргад суралцана.