Японы түүхийн цаг үеийн онцлог нь уран зохиолдоо туссан байдаг. Энэ үүднээс Японы уран зохиолын түүхийн үечлэлд тулгуурлан лекцээ эртний, дундад эртний, дундад зууны үеийн, ойрх үе болон орчин үеийн уран зохиол гэсэн таван бүлэгт хуваасан. Хичээлээр уран зохиолын төлөөлөл болох зохиолуудыг танилцуулна. Мөн тухайн цаг үед шинээр төрөн гарсан төрөл жанрын талаар авч үзнэ. Тодорхой зохиолыг сонгон уншиж зохиогчийн намтар, түүхэн цаг үеийн онцлогийн талаар эргэцүүлэх болно. Хичээлд лекц голлож, харилцан яриа, видео үзүүлэн, дүгнэлт гаргах хамтын арга гэсэн хэлбэрийг түлхүү хэрэглэнэ.