Япончуудын сэтгэлгээний түүхийг чулуун зэвсэгийн үеэс Жёомон, Яёи, эртний булшны үе /эртний үе/, цэргийн эрхтэний нийгэм /дундад зуун/, ойрхи, шинэ үед хуваан авч үзэхдээ үе үеийн нийгэм, улс төр, зан суртахууны үзэгдлээр дамжуулан судална. Чингэхдээ VIII зууны эхэн үеийн сурвалж бичиг болох Кожики, Нихоншёкигийн мэдээ болон холбогдох үеийн төлөөлөл болох сэтгэгчдийн бүтээл туурвилд тулгуурлана. Тэрчлэн шинтоо, буддын, христосын шашин япончуудын сэтгэлгээнд нөлөөлсөн талаар судална.